16 тонн шатахуун тээвэрлэж явсан автомашин голын мөсөнд цөмөрсөн хэрэг гарчээ

16 тонн шатахуун тээвэрлэж явсан автомашин голын мөсөнд цөмөрсөн хэрэг гарчээ

Говь-Алтай аймгийн Ээвийн голын мөсөнд их хэмжээний шатахуун тээвэрлэж явсан автомашин цөмөрсөн хэрэг өчигдөр/2020.02.13/ гарчээ. Тус аймгийн Ээвийн гармаар иргэн Ж ”Хюьндай Эйч Ди 250” загварын автомашинаар 16 тонн шатахуун тээвэрлэж явсан бөгөөд голын мөс цөмөрч автомашин живсэн гэх дуудлагыг 09:20 минутын үед Онцгой байдлын албанд өгсөн байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Алтай нисэх буудал”-ийн нийт 10 ажилтан 85 км замыг туулж, гурван цаг 35 минутын турш ажиллан автомашиныг татан гаргажээ.

Иймээс цаг хожихын тулд зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг, мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө