Хичээлээ хийгээгүй гэх шалтгаанаар аав нь төрсөн хүүгээ хөнөөжээ

Хичээлээ хийгээгүй гэх шалтгаанаар аав нь төрсөн хүүгээ хөнөөжээ

Нийслэлийн Баянголд дүүрэгт өнгөрсөн шөнө /2020.02.16/ төрсөн хүүгээ зодож, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Баянгол дүүргийн иргэн 45 настай, эрэгтэй Б нь өөрийн төрсөн хүү 10 настай Е-г “Хичээлээ хийсэнгүй” гэх шалтгаанаар зодож, амийг нь бүрэлгэсэн байна.

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хэргийн газар үзлэг хийж, хүний амь бүрэлгэсэн Б-г саатуулан шалгаж байна.