Цагаан сарын үеэр ахмадуудыг эргүүлээр ажиллалуулна гэв

Цагаан сарын үеэр ахмадуудыг эргүүлээр ажиллалуулна гэв

Өнөөдөр/2020.02.17/ Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газраас цагаан сарын баяртай холбогдуулан  хэрэгжүүлэх  арга хэмжээ болон, шахмал түлшний асуудлаар мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр цагаан сарын баярыг хориглосонтой холбогдуулан халдварт өвчний эсрэг хяналт шалгалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, сэрэмжлүүлэх үүднээс явган эргүүлүүдийг хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй газруудад болон гэр хорооллын гудамжуудад ажиллалуулахаар болсон талаар мэдэгдлээ.

Ингэхдээ нийслэл, дүүргийн алба хаагчид болон чөлөөндөө гарсан ахмадуудыг дайчлан ажиллуулах бөгөөд эргүүлүүд хаана байрлах хуваарийг өнөөдөр эцэслэн гаргах юм байна. Эргүүл нь иргэдэд нус цэрээ хаяхгүй байх, маск тогтмол зүүх зэргийг анхааруулж ажиллах юм.

Мөн шинэ төрлийн коронавирусийн улмаас Хятадаас нийлүүлдэг шахмал түлшний барьцалдуулагч тасарч, шахмал түлшний нөөц дууссан гэсэн мэдээлэл тарсан. Энэ талаар Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч БНХАУ-аас орж ирж байгаа. Барьцалдуулагч тасарсан гэсэн ойлголт байхгүй.

Үйлдвэрлэлийн хүчин чадал хэвийн ажиллаж байгаа бөгөөд манай улсад өдөрт 3000 тонн шахмал түлш үйлдвэрлэж, хоёр улсын байцаагч үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Барьцалдуулагч тасарсан гэсэн ойлголт байхгүй. Иргэдэд зургаан шуудай буюу оногдсон тоогоор өгч байгаа” гэсэн юм.

Мөн энэ амралтын өдрүүдэд нийслэлд 68 тээврийн хэрэгслээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн 1498 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Харин түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчил гараагүй талаар албаныхан мэдээллээ.