Дархан-Уул аймагт ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ

Дархан-Уул аймагт ажлын цагийг багасгах шийдвэр гаргажээ

Дархан-Уул аймгийн  Засаг даргын захирамжийн дагуу өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 3-ны 00:00 цаг хүртэл ажлын тусгай горимд шилжин ажиллахаар болж тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн ААН-ийн ажлын өдрийн үргэлжлэх хугацааг долоон цаг болгожээ.

Үүний дагуу томоохон зах, худалдааны төвүүд, зоогийн газруудын цагийн хуваарийг 18:00 цаг хүртэл, үсчин, гоо сайхан, хүнс барааны дэлгүүрүүдийг 20:00 цаг хүртэл ажиллах үүрэг өгсөн байна.

Мөн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар ажлын цагийг цахим хурууны хээгээр бүртгэдэг байсныг өнөөдрөөс эхлэн түр зогсоох шийдвэр гарсан байна.