Айл, өрхүүдийг дрон ашиглаж хянахгүй

Айл, өрхүүдийг дрон ашиглаж хянахгүй

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд хотын төв болон гэр хорооллын гудамж, талбайд эргүүлүүд гарган ажиллуулж хөл, хөдөлгөөнийг хянаж, иргэдэд шаардлага тавина гэж НОК-оос мэдэгдсэн. 

Энэ хүрээнд өнөөдөр /2020.02.17/ нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг цагдаагийн байгууллага дроноор хянахаар болжээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл уг мэдээлэл худал эсэхийг Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тус газраас мэдэгдэж буйгаар "Зарим сайтуудаар ийм худал мэдээлэл цацагдаад байгаа. Энэ нь ор үндэслэлгүй худал мэдээлэл юм. Маргааш цагдаагийн байгууллагатай хамтран энэ тухай албан ёсны тайлбар мэдээлэл хийнэ. Иргэдийг дроноор хянах асуудал яригдаагүй. Харин дроныг ямар үед ашиглах вэ гэдэг талаар ярилцана" гэсэн юм. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө