Кенийн төвд байрлах сургууль шатаж 17 сурагч амиа алдаж, арав гаруй хүн хүнд түлэгджээ

Кенийн төвд байрлах сургууль шатаж 17 сурагч амиа алдаж, арав гаруй хүн хүнд түлэгджээ

Пүрэв гараг /2024.09.05-06/-ийн шөнө Кенийн төвд байрлах сургууль шатаж, наад зах нь 17 сурагч нас барсан гэж цагдаа нар мэдээллээ гэж BBC агентлаг мэдээлжээ. Кенийн төвд байрлах "Hillside Endarasha Primary"-д гарсан галын шалтгаан хараахан тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлжээ. 

Мөн тус галын улмаас арав гаруй хүн хүнд түлэгдсэн тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж үзэж байгаа аж. Кенийн Ерөнхийлөгч Уильям Руто тус гал түймэрийг “сүйрэл" гэж мэдэгдээд, галын шалтгааныг судлахыг тушаажээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд "Бид амьд үлдсэн хүмүүсийг хурдан эдгээж өгөхийг залбирч байна. Энэ аймшигт үйл явдлыг нарийвчлан шалгахыг холбогдох байгууллагуудад даалгаж байна” гэжээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө