ФОТО: Согтуу жолооч осол гаргасны улмаас хүүхдүүд гэмтжээ

ФОТО: Согтуу жолооч осол гаргасны улмаас хүүхдүүд гэмтжээ

Өчигдөр /2020.02.18/ Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер багажаар шалгахад 1.87% согтолттой гарсан.

Уг хэргийг Тээврийн цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд хохирогчдын гэмтлийн зэргийг тодорхойлсоны дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон цагдаад хуулийн дагуу арга хэмжээ авах аж. 

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.