Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асуудлаар шаардах бичиг хүргүүллээ

Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн асуудлаар шаардах бичиг хүргүүллээ

Өнөөдөр/2020.02.18/ Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд нэгдэн Төрийн тусгай хамгаалалтын даргад шаардах бичиг хүргүүллээ. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас интерполоор эрэн сурвалжилж байгаатай холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын газрыг ажил үүргээ биелүүлэхийг шаардаж” байна.

Тэд “Төрийн тусгай хамгаалалтын газар гэдэг төрийн эрх мэдэлтнүүдийг хамгаалж, өмгөөлдөг газар биш. Харин улсын нууц, төрийн мэдээллийн хамгаалдаг газар. Гэтэл Монгол Улсын бүхий л нууцыг мэдэж байгаа Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гадаад руу гарахад, гар хамхин суусан нь ямар эрх ашгийн төлөө ийм үйлдэл хийх болов?

Тэд Монгол улсаар тоглож байна. Интерполоор эрэн сурвалжлагдаж байж, “Би маргааш гэхэд Монголд очино намайг хайх хэрэггүй” гэж цахим хуудсаараа мэдэгдэж байгаа нь Монголын ард түмнээр тоглож байгаа үйлдэл” гэсэн юм.

Хэрэв шаардах бичгийн хариуг өнөөдрийн 18:00 цаг гэхэд шийдэж өгөхгүй бол дараагийн тэмцэлдээ шилжиж Төрийн тусгай хамгаалалтын газрыг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдлээ.