Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Б нь учир битүүлгээр амиа алдсан хэрэгт Засаг дарга нь нэр холбогдов

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Б нь учир битүүлгээр амиа алдсан хэрэгт Засаг дарга нь нэр холбогдов

Өчигдөр шөнө /2020.02.18/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Б нь учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан байна.

Уг хэрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл бичигдэж буй бөгөөд талийгаач С.Б нь аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж болон орлогч дарга Я.Эрхэмбаяр нарын хамтаар албан өрөөнд нь хамт архи уусан гэх мэдээлэл байна.

Хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.