Ерөнхий сайд асан М.Энхсайханыг "Хорлон сүйтгэх" зүйл ангиар яллагдагчаар татжээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг "Хорлон сүйтгэх" зүйл ангиар яллагдагчаар татжээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг яллагдагчаар татжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 19.6 дахь заалт буюу Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

М.Энхсайханыг өнгөрсөн оны зургаадугаар сард АТГ-аас баривчилж, 461-р хорих ангид саатуулж байсан. Түүнийг Таван толгойн орд газрыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх явцдаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх хэргээр шалгаж эхлээд байсан юм.

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж;

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.