Ховд аймгийн Засаг даргаар М.Амарсанааг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

Ховд аймгийн Засаг даргаар М.Амарсанааг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ

Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.

Монгол ардын намын бүлэг төлөөлөгчийг нэр дэвшүүлээгүй бол Ардчилсан намын бүлэг 22 дугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Морхын Амарсанааг Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн байна.  Ингээд төлөөлөгчийн олонхын саналд үндэслэн М.Амарсанааг аймгийн Засаг даргаар сонгож, нэрийг нь Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. М.Амарсанаа нв өдгөө Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа нэгэн юм. 

Тэрбээр аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.