БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдэд зориулсан “Монгол гэр бүл” өдөрлөг энэ сарын 26-ны өдөр буюу өнгөрөгч бямба гаригт боллоо. Уг арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, харьяа газрууд хамтран зохион байгуулжээ.
БНСУ-д манай улсын 56 мянга орчим иргэн оршин суудаг бөгөөд эдгээр иргэдийн 15 орчим хувь нь гэр бүлээрээ байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн БНСУ-д суугаа иргэдийн 17 мянга гаруй нь визний зөрчилтэй буюу хууль бусаар хөдөлмөрлөдөг байна. Мөн 56 мянга гаруй иргэдийн 2000 орчим нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг аж. Тиймээс “Монгол гэр бүл” өдөрлөгийн үеэр иргэдэд нийгмийн даатгалын үйлчилгээнд цахимаар хамрагдаж, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны мөнгөө авах боломжтой талаар мэдээлэл өгсөн байна.
Б.Наранчимэг