“ДЦС-3” ТӨХК-ийн зуухны машинч М.Батболд: Залуучууд ажилд ордог ч “Станцын цалин  бүтэхгүй юм байна” гээд л хаяад гарч байна

“ДЦС-3” ТӨХК-ийн зуухны машинч М.Батболд: Залуучууд ажилд ордог ч “Станцын цалин бүтэхгүй юм байна” гээд л хаяад гарч байна

1976 онд ашиглалтад орсон ч техник, технологийн нэг ч томоохон шинэчлэлийг хийгээгүй Дулааны цахилгаан станц III /ДЦС III/ энэ өвөл тэг зогсолт хийж, цахилгаан дулааныг хэрэглэгчдэдээ нийлүүлэх боломжгүй болсон талаар өнөөдөр /2024.10.29/ мэдэгдлээ. 

Учир нь тус цахилгаан станц нь 24,683.20 мянган төгрөгийн өртгөөр дулаан, цахилгааныг үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7,215.50 мянган төгрөгөөр зардаг аж. Өөрөөр хэлбэл, 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн алдагдал хүлээж байна гэсэн үг юм. Төрөөс цахилгаан, дулааны үнэ тарифыг ийнхүү хүчээр барьж ирснээс болж тус цахилгаан станцын алдагдал өнөөдөр 14 тэрбум төгрөгт хүрч, сүүлийн гурван сарын ажилчдын цалингаа банкнаас зээлэн тавьжээ. Энэ жил эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд цахилгаан, дулааныг үнийг нэмбэл ДЦС III болон бусад станцууд ашигтай биш алдагдалгүй л ажилладаг болно гэдгийг тус станцын ерөнхий инженер Н.Чимэддорж хэллээ.  Өдгөө ТЭЦ III Улаанбаатар хотын дулааны хангамжийн 30 гаруй хувийг дангаараа хангадаг, 1000 орчим ажилтантай.  

“ДЦС-3” ТӨХК-ийн Ерөнхий инженер Н.Чимэддорж "Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд 2023-2024 оны өвлийн ачаалалд үндсэн тоноглуурууд 120 хоног тасралтгүй ажилласан. Энэ нь эрсдэл үүсгэж байна. Бид зуух 60 хоног, турбин 45 хоног болоод урсгал засвар хийх ёстой байдаг. Энэ засварыг хийхгүйгээр өвлийн ачаалалд оролцсон. Энэ өвлийн хувьд эл байдал давтагдана. Магадгүй ТЭЦ III-д эрсдэл үүсвэл төвийн эрчим хүчний системд 14 МВт, Улаанбаатар хотын төвд дулааныг 31 хувь, уурыг 47 хувь авч буй хэрэглэгчид бүгд цахилгаан, дулаангүй болно гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Энэ эрсдэлийг үүсгэхгүйн тулд бид өвлийн бэлтгэл ажлыг тодорхой хэмжээнд ханган ажиллаж байна. 220 тонн уур үйлдвэрлэдэг зуухыг 13.6 тэрбум төгрөгийн засвар хийх нормтой байдаг. Гэтэл бид байгаа төсөвтөө тааруулж 5.5 тэрбум төгрөгөөр хэсэгчилсэн засвар л хийж байна. Хэсэгчилсэн засвар хийж өвлийн ачааллыг давах нь найдвартай ажиллагаа алдагдах эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 98 хувьтай явж байна. Гэхдээ энэ нь өмнөх онуудтай төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулахад өндөр хувь мэт боловч хийх ажил нь багассан. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгөгүйгээс болоод зарим ажлууд хасагдсан. Хэзээ мөдгүй эвдрээд зогсох эрсдэлтэй байгаа" гэсэн юм. 

Тус цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэдэг нэг турбогенератор элэгдэж эвдэрснээс болж задарсан учраас цаашид ажиллах боломжгүй хэмээх улсын байцаагийн дүгнэлт гарчээ.  Нэг зууханд бүтэн засвар хийхэд 10-15 тэрбум орчим төгрөг болох ч жилд 3 тэрбум төгрөгийн засвар хийдэг. Дулааны станц дотор байрлах шугамууд хэзээ ч задарч мэдэх нөхцөл байдал хүрсэн. ТЭЦ III-ын нөхцөл байдал хүндэрсэн, цаашдаа ч улам хүндэрнэ гэдгийг ажилчид нь хэлж байна. ТЭЦ III техник тоног төхөөрөмжийн насжилтаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсон ч одоогоор төвийн шугамд холбогдоогүй байгаа мөн дутагдлыг нөхөхгүй өсөн нэмэгдэж буй хэрэглээнд таарах аж. Одоо шинээр ашиглалтад орох барилгуудыг дулаанаар хангах боломжгүй болсон учраас хүлээлтийн байдалтай байгааг мөн албаныхан хэлэв. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 240 тэрбумын алдагдалтай ажилласан бол энэ онд 270 тэрбумын алдагдалтай ажиллах тооцоолол гарсан байна. 

ВИДЕО: