Вьетнамын мэдээллийн агентлагийн Сөүл дэх сурвалжлагчийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын 14-нд Өмнөд Солонгосын Чежүд аралд 80 вьетнам аялагч ирсэн бөгөөд тэд 17-нд буцах болоход 38 нь аялагч нь онгоцонд суугаагүй гэж эрх баригчид мэдэгджээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын эрх баригчид 11-р сарын 17-нд хамгийн сүүлд уулзахаар төлөвлөж байсан газартаа холбоо тасарч, сураггүй алга болсон 38 вьетнам жуулчин хаана байгааг олохын тулд CCTV системээс зургийг гаргаж авсан байна. Эдгээр хүмүүсийн нэг сарын дараагаас буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс хойш хууль бусаар оршин суугч гэж тооцох аж. Учир Чежү арлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор визгүй хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Вьетнам зэрэг 64 орны гадаадын иргэдийг Чежү аралд 30 хүртэл хоног визгүй зорчих боломжийг олгосон ажээ.
Эх сурвалж: ANN