БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёол Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёны албан тушаалаасаа огцрох өргөдлийг нь хүлээн авсан байна.
Ким Ён Хён энэ оны есдүгээр сар /2024.09/-аас хойш Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамыг тэргүүлж байсан юм. Тэрээр саяхан /2024.12.03/ болсон Ерөнхийлөгч Юн Сок Ёолын "дайны байдал"-д зарлах шийдвэр гарсны дараа Ким Ён Хён "олон нийтийг төөрөгдүүлж, түгшүүр төрүүлсэндээ уучлал гуйж" хэмээн мэдэгдэж, албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн юм.
Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейд олонхыг бүрдүүлж буй Ардчилсан намын гишүүд Юн Сок Ёолыг "өөрөө огцрохгүй" бол түүнийг огцруулах ажиллагааг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2024.12.05/ болох БНСУ-ын Үндэсний Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд ерөнхийлөгч Юн Сок Ёолыг огцруулах төслийг өргөн барьж, уг асуудлаар 12 дугаар сарын 6-7 нд санал хураалт явуулахаар төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: BBC