Коронавирусийн халдвар авсан Их Британийн Ерөнхий сайдын бие муудан, эмнэлэгт хэвтжээ

Коронавирусийн халдвар авсан Их Британийн Ерөнхий сайдын бие муудан, эмнэлэгт хэвтжээ

Nх Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авснаа гуравдугаар сарын 27-ны өдөр мэдээлсэн билээ.

Түүний биеийн байдал сайнгүй, түүгээр ч зогсохгүй амьсгалахад хүндрэлтэй болж, хиймэл амьсгалын аппаратын тусламжтай амьсгалж байгаа талаар Их Британийн Гуардиан сонинд бичжээ.

Түүнийг өнгөрсөн Баасан гарагт эдгэрч, ажилдаа орно гэсэн хүлээлттэй хүлээж байсан ч ийнхүү тодорхойгүй хугацаагаар эмнэлэгт хэвтэх болжээ.

Эх сурвалж: Thegurardian




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө