2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна

НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Энэ оны нэгдүгээр улирлын хувьд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авахаар байгааг Сангийн сайд мэдээлсэн. 

Цаашид хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыгаравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож юм.

Буцаан олголттой холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаараар холбогдон лавлах боломжтой