Сөүлээс 264 иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж байна

Сөүлээс 264 иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж байна

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг Солонгосын нисэх буудлаас дөнгөж сая хөөрсөн талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Тус онгоц 20:18 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм. Тус нислэгээр 264 иргэн  эх орондоо ирж байна. Эдгээр иргэний 44 нь өндөр настан, 43 эрүүл мэндийн шалтгаантай, тав нь жирэмсэн, 18 нь оюутан, 49 нь бага насны хүүхэдтэй болон гэр бүл бол бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 50 иргэн байна.

Эдгээр зорчигчдыг "Автобус-5" ХХК, "Тээвэр ачлал" ХХК зэрэг компаниудын нийт найман автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу хүргэх юм.