Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний газарзүйн нийгэмлэгээс (National Geographic Society) “Wayfinder Award” шагналын 2026 оны эздийг өчигдөр зарласан юм. Тэгвэл энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр “Зэрлэг амьтан судлах хамгаалах төв”-ийн үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Нямбаяр тодорчээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг жил бүр шинжлэх ухаан, байгаль хамгаалал, сурвалжлага нийтлэл, боловсролын салбарт онцгой амжилт гаргасан 15 манлайлагчид олгодог.
Тэдний ажил үйлс нь бидэнд дэлхийг шинэ өнцгөөс харахад тусалж, хүн ба байгаль, орон нутгийн хамтын нийгэмлэгүүдийн хоорондын холбоог бэхжүүлэн, дэлхий даяар бодитой бөгөөд үр нөлөөтэй өөрчлөлтийг бий болгодог байна.