Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Өнөөдөр /2026.06.21/ Хэнтийн уулархаг нутгаар үргэлжилсэн хүйтэн бороо, уулаараа нойтон цас орж, Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Маргааш буюу энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, уулаараа нойтон цас, энэ сарын 23, 24-нд нутгийн зарим газраар, энэ сарын 25-нд нутийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 22, 23-нд нутгийн зүүн хагаст седундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө +7...+12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.