"Хүрээ цам-даншиг наадам 2026" түрүү бөхийг 30 сая, үзүүр бөхийг 20 саяар байлна

"Хүрээ цам-даншиг наадам 2026" түрүү бөхийг 30 сая, үзүүр бөхийг 20 саяар байлна

“Хүрээ цам даншиг наадам-2026” зургаадугаар сарын 27, 28-нд Хүй долоон худагт болно.

“Хүрээ цам даншиг наадам-2026” наадмын Улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэлсэн бөгөөд энэ сарын 26-ны 17.00 цаг хүртэл үргэлжлэх аж.  Даншиг наадмын түрүү бөх 30 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 14 сая, дунд шөвгийн бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд мөн Тува, Буриад, Өвөрмонголоос зочин бөхчүүд ирж зодоглох юм. Мөн наадмын өдрүүдээр нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчлэх аж.