Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14...+19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +27...+32 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өчигдөр өдрөөсөө 4 градусаар дулаарч +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө