Маргаашаас ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 25 градус хүрнэ

Маргаашаас ихэнх нутгаар дулаарч, өдөртөө 25 градус хүрнэ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа. 

Тодруулбал,  өнөөдөр /2026.06.23/ баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, маргааш буюу энэ сарын 24-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 25-нд баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 26, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зарим газраар, 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Ихэнх хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Маргааш /2026.06.24/-наас ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24...+29 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт өнөөдөр бага зэргийн бороо, энэ сарын 26, 27-нд аадар бороо орно, дуу цахилгаантай. Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Маргаашаас дулаарч шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.