Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван малчны зээл болон хөдөө аж ахуйн салбарт олгогдож буй зээлийн талаар танилцууллаа.
Тэрбээр "Малчдын хөдөлмөрийг бодит баялаг болгон хувиргаж, тэдгээрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлэх нь банк, санхүүгийн салбарын чухал зорилт гэж Монголбанк үздэг. Энэ хүрээнд арилжааны 10 банктай хамтран малчдад санхүү үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. 2025 оны байдлаар 122,838 ширхэг зээл олгогдсон. Нийт зээлийн үлдэгдэл 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрсэн. Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 412 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бол 2025 онд нийтдээ 867 тэрбум төгрөгийн зээл олгогдсон" гэлээ.