Өмнөд Африк БНСУ-ыг хожиж, түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарлаа

Өмнөд Африк БНСУ-ыг хожиж, түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарлаа

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатанд шалгарах багуудын нэг нь тодорхой боллоо.

Тус хэсэгт зохион байгуулагч Мексик, БНСУ, Өмнөд Африк болон Чехийн шигшээ багууд багтсан бөгөөд сүүлийн тойргийн өмнө Мексик зургаан оноотой хэсгээ тэргүүлж байсан юм. Харин үлдсэн гурван багийн хувьд хасагдах шатанд шалгарах эрхийн төлөө өрсөлдөж байв. Сүүлийн тоглолтод Мексикийн шигшээ баг Чехийн багтай учраа тааран 3:0-ээр илүүрхэж, хэсгийн шатны гурван тоглолтоос бүгдэд нь ялалт байгуулснаар есөн оноотой хэсгээ тэргүүлэн шөвгийн 32-т шалгарлаа. Харин гурван тоглолтоос ердөө нэг оноо авсан Чехийн шигшээ багийн хувьд ДАШТ-ий замнал ийнхүү өндөрлөж байна.

Нөгөө тоглолтод Өмнөд Африк болон БНСУ-ын шигшээ багууд хасагдах шатны эрхийн төлөө өрсөлдсөн. Тоглолтын цорын ганц гоолыг Өмнөд Африкийн шигшээ баг оруулж, 1:0-ээр ялалт байгуулснаар зургаан оноотой болж хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.

Энэ нь Өмнөд Африкийн хөл бөмбөгийн түүхэн дэх онцлох амжилтуудын нэг болж байна. Тэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд анх удаа шалгарч байгаа бөгөөд шөвгийн 32-ын шатанд Канадын шигшээ багтай тоглохоор болсон юм. Харин БНСУ-ын шигшээ баг гурван оноотойгоор хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байна. Гэсэн ч 2026 оны ДАШТ-ий шинэ форматын дагуу хэсгийн гуравдугаар байраар шалгарсан шилдэг найман баг хасагдах шатанд өрсөлдөх эрх авах боломжтой юм.