Сүхбаатар дүүргийн 1-р хороо "Арслантай гүүр" орчимд зам тээврийн осол гарсан байна. Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө "арслантай гүүр"-ний баруун талд зам тээврийн осол боллоо” гэх мэдээлэл өнөөдөр /2026.06.26/ бүртгэгджээ.
Ослын улмаас "Toyota prius" маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигчийн биед гэмтэл учирч, эмнэлгийн байгууллагын тусламж авсан байна. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.