Улаанбаатарт өнөөдөр Чингэлтэй уул, зуслан чиглэлд усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарууллаа

Улаанбаатарт өнөөдөр Чингэлтэй уул, зуслан чиглэлд усархаг аадар бороо орох төлөвтэй байгааг анхаарууллаа

Өдрийн 15:00 цагийн байдлаар хотын баруун талаар бороо орж эхэлж байгаа ба хотын төвөөр удахгүй 30 хүрэхгүй минутын дараа орох төлөвтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хойд Чингэлтэй уул, зуслангаараа нэлээд усархаг аадар бороо орохоор байгааг анхаарууллаа. Улаанбаатар хотод өнөөдөр болон энэ сарын 28, 30-нд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа юм.