Колумбын газар хөдлөлтийн улмаас 181 хүн амиа алдаж, 200 орчим хүн сураггүй болжээ

Колумбын газар хөдлөлтийн улмаас 181 хүн амиа алдаж, 200 орчим хүн сураггүй болжээ

Колумбын баруун хэсэгт даваа гарагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 181 хүн амиа алдаж, 2600 орчим хүн гэмтэж, 200 орчим хүн сураггүй болоод байна.

Газар хөдлөлт даваа гарагийн 07:34 цагт /GMT 12:34/ болсон бөгөөд Колумбын баруун хэсгийн хэдэн зуун милийн өргөн уудам нутагт хүчтэй мэдрэгджээ. Мягмар гарагт газар хөдлөлтийн дараах чичирхийлэл үргэлжилсэн байна. 

Тус улсын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла онц байдал зарлажээ. Мөн газар хөдлөлтийн улмаас 1100 гаруй байшин бүрэн сүйдэж, 8000 гаруй барилга байгууламж эвдэрсэн байна. Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн хотуудын нэг болох Перейра хотод олон иргэн гэр орон нь сүйдсэн, эсвэл дахин барилга нурахаас айсны улмаас даваа гарагийн шөнө гадаа хоножээ. Аврагчид нуранги дор гацсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд сураггүй байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр нас баралтын тоо цаашид өсөх эрсдэлтэй байна.