Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн C919 онгоц анхны олон улсын нислэгээ хийж, Улаанбаатарт газарджээ

Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн C919 онгоц анхны олон улсын нислэгээ хийж, Улаанбаатарт газарджээ

Хятадын дотоодод зохион бүтээж, үйлдвэрлэсэн C919 зорчигч тээврийн онгоц анхны олон улсын арилжааны нислэгээ өнөөдөр /2026.08.12/ хийж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод амжилттай газардлаа.

Хятадын Global Times сонинд мэдээлснээр, “Air China” компанийн C919 онгоц Бээжингийн Нийслэлийн олон улсын нисэх буудлаас өнөөдөр 15:00 цагт хөөрч, Улаанбаатарын Чингис хаан олон улсын нисэх буудалд 17:00 цагийн орчимд газардсан байна. Онгоцыг газардсаны дараа усан хөшгөөр хүндэтгэл үзүүлэн угтжээ. “Air China” компани энэ өдрөөс эхлэн C919 онгоцоор Бээжин–Улаанбаатарын CA723/CA724 дугаартай нислэгийг өдөр бүр үйлдэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Global Times