COP17-ын гурав дахь өдөр “Хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

COP17-ын гурав дахь өдөр “Хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

COP17-ын Ногоон бүсийн өнөөдрийн Хүн төвт өдөр газар нутгийг сэргээх, хамгаалах шийдлийн төвд хүнийг тавьж байна. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд зөвхөн бодлого, технологи бус, газар нутагтайгаа өдөр бүр харилцан амьдардаг орон нутгийн иргэд, малчид, тариаланчид, эмэгтэйчүүд, залуучуудын эрх, мэдлэг, туршлага, оролцоо чухал ач холбогдолтой.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц /UNCCD/ COP17-д залуучууд, уугуул иргэд, малчид, жижиг тариалан эрхлэгчид зэрэг өргөн хүрээний оролцогчдыг шийдэл боловсруулах үйл явцад нэгтгэж байгааг онцолж байгаа юм. Өнөөдрийн Ногоон бүсийн хөтөлбөрөөр газрын засаглал, эрх ба бодлого, иргэний нийгэм ба хүртээмжтэй засаглал, жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн газрын эрх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн газар сэргээх шийдэл, шинжлэх ухаан, мэдлэг, чадавх, залуучуудын манлайлал, эмэгтэй тариаланчдын тогтвортой хүнсний тогтолцоонд оруулах хувь нэмэр, уламжлалт болон орон нутгийн мэдлэг зэрэг асуудлыг хэлэлцэж байна.