Венесуэлийн ерөнхийлөгч асан Николас Мадуро АНУ-ын хүчинд баривчлагдан Нью-Йоркийн шоронд хоригдож буй үеийнхээ зургуудыг олон нийтэд дэлгэжээ. Тэрбээр өөрийгөө болон эхнэр Силия Флоресийн хамт хүнд нөхцөл байдалд байгаа ч “бат зогсож байна” хэмээн мэдэгджээ.
Н.Мадуро ням гараг /2026.08.30/-т Telegram хуудсаараа дамжуулан хоёр гэрэл зургаа нийтэлж, тэдгээрийг хүүхдүүд, ач зээ нар болон өөрийг нь дэмждэг хүмүүстээ зориулсан “жижиг бэлэг” хэмээн тайлбарлажээ. Тэрээр “Бид та бүхний хайр, сэтгэлээр дэмжигдэн бат зогсож байгааг мэдээсэй гэж хүсэж байна” гэж бичжээ.
Pequeño regalo de amor y esperanza
— Nicolás Maduro (@NicolasMaduro) August 30, 2026
Envío estas fotos como un pequeño regalo a todos mis nietos y nietas, a los niños y niñas, y a toda la gente noble que nos ama. pic.twitter.com/Z6u3130arn
Нийтэлсэн гэрэл зургуудад Н.Мадуро саарал өнгийн спорт хувцастай, гараараа дохио үзүүлсэн байдалтай харагдах аж. Зургийг нийтэлсэн нь саяхан боловч камерын мэдээллээр тус зургуудыг өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд авсан байж болзошгүй байгаа аж.
Н.Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг энэ оны нэгдүгээр сард АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Каракас хотод баривчилсан бөгөөд өдгөө Нью-Йоркийн Бруклин дахь хорих ангид саатуулагдаж байгаа юм.
АНУ-ын прокурорууд тэднийг хар тамхины наймаа, зэвсэгтэй холбоотой хэрэгт буруутгаж байгаа ч Н.Мадуро бүх буруутгалыг няцааж, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсээр байгаа аж. Тэрээр “Би гэм буруугүй. Би бол сайн хүн, улсынхаа үндсэн хуулийн ерөнхийлөгч” хэмээн өмнөх шүүх хурлын үеэр мэдэгдсэн гэдэг.
Н,Мадурогийн Нью-Йорк дахь шүүх хурал 2027 оны зургаадугаар сарын 1-нд эхлэхээр товлогдсон байна. Хэрэв түүнийг АНУ руу кокаин нийлүүлэх хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутай гэж шүүх тогтоовол бүх насаар нь хорих ял сонсох аж.
Энэ үеэр Н.Мадурогийн залгамжлагч, Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригез АНУ-тай газрын тосны салбарт хамтран ажиллах шинэ хэлэлцээрийн талаар мэдээлжээ. Тэрбээр Венесуэлийн газрын тосны асар их нөөцийг ашиглахын тулд АНУ-ын хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Н.Мадуро шоронд байх хугацаандаа сонин, интернет ашиглах боломжгүй ч гэр бүл болон өмгөөлөгчидтэйгээ тодорхой хугацаанд утсаар ярих эрхтэй байгаа аж. Түүний хүү эцгийнхээ биеийн байдал сайн байгаа бөгөөд цаг заваа Библи судлахад зориулж байгаа хэмээн мэдэгджээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Quiero que sepan que estamos firmes, con el corazón lleno del amor de ustedes, ese amor que nos llega convertido en oración, en acción permanente, en solidaridad y en apoyo verdadero. Gracias infinitas por cada palabra, por cada gesto, por cada bendición. pic.twitter.com/8YstzkBakf
— Nicolás Maduro (@NicolasMaduro) August 30, 2026
Эх сурвалж: CBS News