Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөнө.
Манай улсын шигшээ баг тус тэмцээний эхний тоглолтод Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаа хожсон байдаг. Харамсалтай нь тус тоглолтын хоёрдугаар үед Ш.Энхийн-Од бөмбөг таслах үедээ хөлийн шагайгаа гэмтээсэн. Тоглолтын дараа зарим эх сурвалжуудын мэдээлснээр бэртэл харьцангуй хөнгөн гэж мэдэгдсэн ч өчигдөр болсон /2026.08.30/ Фижи аралтай хийсэн тоглолтыг бэртлийн улмаас оролцоогүй. Харин манай улсын шигшээ баг өнөөдөр /2026.08.31/ Тайландтай хийх тоглолтод Ш.Энхийн-Од одоогоор оролцох эсэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын шигшээ баг хэсгээсээ шалгарч дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон ч Тайландын багийг хожвол дараагийн шатанд чансаа доогуур багуудтай нэг хэсэгт багтах боломжтой юм.