NASA хамгийн хүчирхэг дуран авайгаа сансарт хөөргөлөө

NASA хамгийн хүчирхэг дуран авайгаа сансарт хөөргөлөө

NASA шинэ үеийн хүчирхэг телескопоо өчигдөр /2026.08.30/ Флорида мужаас сансарт хөөргөжээ. Уг дуран авай нь харанхуйн энерги, хар нүх болон орчлон ертөнцийн бусад нууцуудыг судлах зориулалттай юм.

Одоо ашиглагдаж буй Hubble, James Webb хоёр дурангийн харах талбайгаас 100 дахин том талбайг Nancy Grace Roman нэртэй шинэ телескоп харах чадвартай тул сансрын асар том панорама зураг авах боломжтой. Шинэ телескоп 100 хоног аялсны дараа дэлхийгээс 1.6 сая километр орчим зайд оршдог ажиглалтын цэгтээ хүрснээр ажил нь эхлэх юм.

Телескопыг хөөргөсний дараа зохион байгуулагдсан хэвлэлийн хуралд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп утсаар оролцож, төслийн ажилтнуудад баяр хүргэжээ. “Та нар сансрын уудамд хамгийн хүчтэй нь, манай улс энэ дэлхийн хамгийн хүчтэй нь. Тиймээс энэ бүхнийг үргэлжлүүлцгээе. Та бүхэн энэ үйл хэргийн том хэсэг шүү” гэж Трамп энэ үеэр хэлсэн байна.

NASA-гийн James Webb телескоп 2021 онд хөөрч, одоо дэлхийгээс бас 1.6 сая километрийн зайд нарыг тойрон эргэж байгаа. Гэхдээ түүний дурангийн харах талбай нь хангалттай том биш юм. 1990 онд хөөргөсөн Hubble телескоп дэлхийгээс 500,000 гаруй километрийн зайд ажилладаг. Nancy Grace Roman телескоп таван жилийн ашиглалтын хугацаатай ч 10 жил хүртэл хугацаанд ажиллуулахаар НАСА төлөвлөсөн байна.

Эх сурвалж: BBC