Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 21.5 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 14.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 7.4 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 8.9 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувь, тээврийн бүлгийн үнэ 11.2 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 17.4 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 17.1 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 8 дугаар сард өмнөх сараас 1.1 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 17.4 хувь, тээврийн бүлгийн үнэ 2.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
