Өнөөдөр /2026.10.25/ Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-ны өдөр Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.