Монголын тав ба түүнээс дээш жуулчны бүлгийг БНСУ-д зорчуулах хөтөлбөр эхлүүлэхээр ярилцжээ

Монголын тав ба түүнээс дээш жуулчны бүлгийг БНСУ-д зорчуулах хөтөлбөр эхлүүлэхээр ярилцжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд аравдугаар сарын 13-нд БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албаны дарга Ча Ён Хо-той уулзаж, хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар ярилцсан байна.

Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долоодугаар сарын 9-11-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гаргасан “Хамтарсан тунхаглал”-д тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх замын зураглалыг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор санал нэгдсэн аж. Энэ хүрээнд Монгол Улсын тав ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчдыг БНСУ-д зорчуулах хөтөлбөрийг ойрын хугацаанд эхлүүлэхээр санал солилцжээ. 

Түүнчлэн БНСУ-д эмчилгээ, аялал жуулчлалыг хослуулан зорчих иргэдэд тавих хилийн шалган нэвтрүүлэх шаардлагыг тодорхой болгох, олон удаагийн болон цахим визийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар санал солилцсон байна.  Үүнээс гадна БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийн тоо тогтмол буурч байгааг дурдаж, цаашид хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт боловсруулж байгааг БНСУ-ын тал мэдэгдсэн байна.