Хөвсгөл аймагт 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, бусдад худалджээ

Хөвсгөл аймагт 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, бусдад худалджээ

Хөвсгөл аймагт бүлэглэн 15 үхэр хулгайлж, бусдад худалдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан 25 сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаагаар Б, Н нар бүлэглэн 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан, бусдад худалдан борлуулсан болохыг тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас хохирогчид есөн үхрийг нь хүлээлгэн өгсөн бөгөөд хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иймд малчдыг малаа тогтмол хариулгатай байлгаж, зүс, тамга, тэмдэг зэрэг ялгах шинжийг бүртгэн, хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн сэжигтэй хүн, тээврийн хэрэгсэл ажиглагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөжээ.

ВИДЕО: 




Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө