Энэ сарын  20-нд  БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд хэвлэлийн хурал зохион байгуулна

Энэ сарын 20-нд БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд хэвлэлийн хурал зохион байгуулна

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоц илгээж эх оронд нь авч ирж байгаа юм. Харин 10 мянга орчим иргэн одоогийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгаа гэх албаны мэдээлэл бий.

Тэгвэл БНСУ-аас ирэх иргэд Солонгос улс дахь Гадаад хэргийн яамны гадаа жагсаал хийх болсон тухай албан бус мэдээлэл байсан ч цар тахлын улмаас цуглаан хийж болохгүй гэсэн хариуг тус улсаас өгчээ.

Иймээс хэвлэлийн бага хурал хийн зайлшгүй Монгол буцах шаардлагатай иргэдийн мэдээллийг дамжуулах юм байна.