Машинаа даруулсан иргэдийн хохирлыг “Их сүндэр” ХХК барагдуулна

Машинаа даруулсан иргэдийн хохирлыг “Их сүндэр” ХХК барагдуулна

Баянзүрх дүүрэгт баригдаж буй барилгын тоосгон хашаа нурсны улмаас иргэдэд хохирол учирчээ.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр хүчтэй салхи гарсны улмаас Баянзүрх дүүрэгт байрлах “Алтан сан” хорооллын тоосгон хашаа нурж, хашааны ойролцоо зогсоолд байсан долоон автомашин дарагдсан байна.

Тус хороолол нь “Их сүндэр” ХХК-д харьяалагддаг бөгөөд автомашинаа даруулсан иргэдийн хохирлыг тогтоож, тус компаниар төлүүлэхээр болсон тухай албаныхан мэдээллээ.