Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын штабыг О.Цогтгэрэл удирдаж, мөрийн хөтөлбөрийг С.Эрдэнэболд боловсруулна

Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын штабыг О.Цогтгэрэл удирдаж, мөрийн хөтөлбөрийг С.Эрдэнэболд боловсруулна

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн штабаа байгуулсан. Тэгвэл сөрөг хүчин Ардчилсан намын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, штабын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх нь анхаарал татаж байна.

Ардчилсан намын хувьд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намын дарга О.Цогтгэрэл сонгуулийн ажлыг ерөнхийд нь удирдан зохион байгуулах бол мөрийн хөтөлбөрийг боловсруулах, олон нийтэд танилцуулах ажлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хариуцахаар байна.

Учир нь Ардчилсан нам өнгөрсөн зургаадугаар сард 2028 оны УИХ-ын сонгуульд бэлтгэх зорилгоор Сонгуулийн стратегийн байгууллага байгуулснаа зарласан юм. Тус байгууллага нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд сонгуулийн штабын зохион байгуулалтаар ажиллах бүтэцтэй. Өдөр тутмын үйл ажиллагааг нь УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар ахалж, намын дарга О.Цогтгэрэл ерөнхий удирдлагаар ханган ажиллах тухай мэдээлж байв. Түүнчлэн Ардчилсан намын Сонгуулийн стратегийн байгууллага 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг томилсон юм.