Үндсэн хуулиа баталж "Бүгд Найрамдах улс" болсон өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан эхэллээ.
ШУУД ҮЗЭХ:
Бөхийн барилдаанд зодоглохоор Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, Р.Пүрэвдагва, Улсын заан Д.Анар, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, Б.Серик, Д.Алтанцоож, Б.Сундуйжав, Улсын начин Б.Гончигсүрэн нар бүртгүүлээд байна. Сануулахад, 2024, 2025 оны тус барилдаанд дарааллан Улсын заан С.Сүхбат түрүүлээд байгаа юм.