Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ой өнөөдөр /2026.11.26/ тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл мото спортын ОУХМ, “КТМ Монголиа” багийн тамирчин П.Мөрөн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. Түүний аав А.Пүрэвдорж мөн мото спортын ОУХМ бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин цолтой юм.
ШУУД ҮЗЭХ:
П.Мөрөн шагнал гардан авсныхаа дараа “Түүхт энэ сайхан өдөр МУГТ гэх эрхэм, хүндтэй шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд ДАШТ-ий дөрвөн цуврал, Азийн наадам гээд энэ жил 20 гаруй мянган км зам туулсан байна. Хүнд гэмтэлтэй жил байлаа. Ард дэмжиж байсан монголчууд, авто спорт сонирхогч та бүхэнд маш их баярлалаа. Томоохон тэмцээнүүдэд мотоцикл, каск, хувцсан дээрээ Монгол гэдэг нэрийг тавиад уралдахад бахархалтай сайхан байдаг. МУГТ цол авсандаа одоо л итгэж байна. Өчигдөр хүртэл итгэж чадахгүй байсан. Аав маань МУГТ цолтой. Аавынхаа залгамжийг авч, мото спортыг дэлхийд гаргахын төлөө хичээж байгаа. Цаашид олон тамирчин төрөн гарна гэж бодож байна. Залуусаа дэмжиж ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.