Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт Анхдугаар Үндсэн хууль баталсан түүхэн өдөр Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тэрбээр ОХУ-ын Мариинский театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд дэлхийн томоохон дуурийн театруудын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа уран бүтээлч юм.
Г.Ариунбаатар 2011 онд МУГЖ цол хүртсэн бол 2024 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан. Мөн 2015 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XV уралдаанд тэргүүн байр эзэлж, 2017 онд BBC Cardiff Singer of the World уралдааны “The Song Prize” төрөлд түрүүлсэн зэрэг олон улсын нэр хүндтэй уралдаануудаас шагнал хүртэж байв.