Уран нугараач А.Уранбилэг хөлөг онгоцонд тусгаарлагджээ

Уран нугараач А.Уранбилэг хөлөг онгоцонд тусгаарлагджээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахал эхлэхийн өмнө Монголын улсын иргэн уран нугараач А.Уранбилэг аяллын хөлөг онгоц дээр ажиллаж, Cirque du Soleil шоунд оролцож байжээ. Түүний үзүүлдэг үзүүлбэр жуулчдын сонирхлыг ихэд татдаг байлаа.

Гэвч коронавирусний халдвар гарснаас хойш дэлхий даяар хөл хорио тогтож, хаашаа ч явах аргагүй болжээ.

Одоо тэр Италийн эрэг орчим хөлөг онгоц дотроо хөл хорины дэглэм зогсохыг 50 дахь хоногтоо хүлээн сууж байна гэж Euroasia агентлаг мэдээлжээ. Тэрбээр “Бүгчим шахуу газарт байна. Азаар би жижигхэн хайрцагт ч биеэ оруулдаг үзүүлбэртэй хүн. Ахиад хэзээ тайзан дээр гарахаа мэдэхгүй байна. Дэлхий ертөнц дахин урлагийн тоглолт үзэхэд бэлэн болох цаг хэзээ ирэх бол” гэж бичжээ.