Сант сумын Засаг дарга Б-ийн амь насанд халдсан асуудлаар Ардчилсан намаас ЦЕГ-т дараах шаардлагыг хүргүүлэхээр болов

Сант сумын Засаг дарга Б-ийн амь насанд халдсан асуудлаар Ардчилсан намаас ЦЕГ-т дараах шаардлагыг хүргүүлэхээр болов

Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын ухуулагч нь Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, сумын АН-ын даргын амь насанд халдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг асуудлаар Ардчилсан намаас Цагдаагийн Ерөнхий газарт дараах асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ. Тэд уг шаардлагаа 15:00 цагт Цагдаагийн ерөнхий газарт өгөх аж. 

Шаардлагад, 

1. Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б овогтой Б нь УИХ-ын сонгуулийн 1-р тойрог, Өвөрхангай аймгийн Сант сумын иргэд, сонгогчидтой МАН-аас нэр дэвшигчид уулзах уулзалтын үеэр бусдын гарт амь насаа алдсан хэргийг хянан шалгах яаралтай ажлын хэсэг байгуулах,

2. 06.15-ны өдөр тус хэргийн үед байсан Ардчилсан намын гишүүдийг цагдаагийн хамгаалалтад авах,

3. Хүний амь насанд халдсан хэргийг үнэн, зөвөөр шалгах хэмээн дурджээ.