Дорнод аймгийн Булган суманд зам тээврийн ноцтой осол гарчээ

Дорнод аймгийн Булган суманд зам тээврийн ноцтой осол гарчээ

Өнөөдөр /2024.06.16/ Дорнод аймгийн Булган суманд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тодруулбал, тус сум руу явах 27 дахь км-т бүхээгтэй ачааны автомашины суудлын жижиг тэрэгтэй мөргөлдөж замын хажуу руу өнхөрчээ. 

Тус ослын улмаас хүний амь нас эрсдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Дорнод аймгийн Булган сумын 27 дахь км орчим нь эвдрэл ихтэй аж. Тиймээс нүх тойрох гэж машинууд мөргөлддөг, осолддог гэх мэдээлэл байна.