Шарынгол суманд аялж явсан хоёр хүн тогтоол усанд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгай” гэдэг газарт тогтоол усны эрэг дээр 5 хүн аялж явснаас 2 хүн нь тогтоол усанд живсэн тухай дуудлагыг зургаадугаар сарын 16-ны өдрийн 17:20 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.