Хонь хураахаар яваад сураггүй болсон хүүхдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ

Хонь хураахаар яваад сураггүй болсон хүүхдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ

Хонь хураахаар яваад сураггүй болсон өсвөр насны хүүхдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хутаг баг зургаадугаар сарын 16-ны өдрийн 22:20 цагт явганаар хонь хурааж явсан өсвөр насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 17-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах салбар, Сумын дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд А /9 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:20 цагт тус багийн “Хавчиг-Анга” гэдэг газраас эсэн мэнд олжээ.