Т.Баярхүү: Усанд автсан айл өрхүүдэд бага насны хүүхдүүд байсныг түр хоргодох байр руу шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан

Т.Баярхүү: Усанд автсан айл өрхүүдэд бага насны хүүхдүүд байсныг түр хоргодох байр руу шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан

Цаг агаарын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Т.Баярхүү, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Т.Баярхүү “Өнөө шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хүйтэн бороо үргэлжлэн орно. Иймд УОК-оос үерийн аюулаас сэрэмжтэй байхыг нийт иргэддээ анхааруулж байна. 

Цаг агаарын улмаас Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 300 орчим хонь осгосон мөн айлуудын гэр, байшин усанд автсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үер усны гамшгаас сэргийлэх бэлэн байдлын удирдамж, чиглэлийг бүх шатны байгууллагууд хэрхэн хангаж буйд УОК-ын Шуурхай штаб хяналт хийж ажиллаж байна. Зургадугаар сарын 21-нээс эхлэн төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар эрс сэрүүсэх төлөвтэй байна.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр үерийн аюултай бүсэд 2063 айл өрх суурьшиж байгаагийн 444 нь зөвшөөрөлгүй айл өрх байна. Эдгээр айл өрхийг болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэх, үерийн далан, суваг шуудууг хүчитгэх чиглэлээр ажиллаж байна. Мөн зуслагийн бүсэд амарч байгаа иргэд хүйтний эрсдэлээс сэргийлэн гал түлэхдээ угаар, галт түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн усанд автсан айл өрхүүдэд бага насны хүүхдүүд байсныг түр хоргодох байр руу шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан" гэв.