Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нэг хүүхэд, 11 том хүн амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нэг хүүхэд, 11 том хүн амиа алджээ

ОБЕГ-аас өнгөрсөн долоо хоногийн аюулт үзэгдэл, ослын дуудлагын талаар тоон мэдээллийг хүргэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.17-23/ нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгджээ. Төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас нэг хүүхэд, 11 том хүн амиа алджээ.

Нийт дуудлагын 112 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 66  нь гал түймэр, 26 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ.